МОНОС ГОО САЙХАН

0.00₮

Үзсэн: 16

Бүтээгдэхүүний танилцуулга

Монос группын ууган компаниудын нэг болох гоо сайхны үйлдвэрлэл,худалдааны "Монос гоо сайхан" ХХК 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд анх "Булга","Марал" нэртэй нүүрний тос үйлдвэрлэж амжилттайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
"Монос гоо сайхан" ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн орны хуурай, эрс тэс цаг уур болон монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж, эдүгээ 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргаад байна. Шинээр "Биоген" үрчлээний эсрэг коллагентай иж бүрдэл, "Сарнай" арьс арчилгааны иж бүрдэлийг тус тус зах зээлд амжилттай худалдаанд гаргасан бөгөөд Олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн болсноор хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан сайн чанарын бүтээгдэхүүн болж чадсан юм.
Бид 2010 онд "Биомон" иж бүрдлийн сав баглаа боодлыг сольж, технологийг сайжруулж, мөн гелин суурьтай гар ариутгагч, залуучуудад зориулсан батганы эсрэг бүтээгдэхүүн бэлэн болоод байна.
Манай компаний Эрдэм Шинжилгээний Төвд Монгол улсын нэртэй эрдэмтдээс гадна Герман улсын гоо сайхны үйлдвэрийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж, амьтан, ургамал, эрдсийн гаралтай байгалийн түүхий эдээр олон улсын стандарт, чанарын түвшинд хүрсэн шинэ бүтээгдэхүүн хийж байгаа ба зарим бүтээгдэхүүнээ Япон,Герман,Тайван,Непал,ОХУ зэрэгт экспортлож байна.
"Монос гоо сайхан"ХХК-ийн "Биомон" иж бүрдэл цуврал, "Марал", "Алое" иж бүрдлүүд, "Ганга" нүүр цэвэрлэгч, "Нялхас" хүүхдийн цацлага, "Удвал" энгэсэг, зэрэг 40-өөд нэр төрлийн бүтээгдэхүүн нь зохиогчийн эрхийн патенттай бөгөөд мөн Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Төв /СХҮТ/-ийн тохирлын тэмдэг авсан.

Ширхэг





        Онцлох бүтээгдэхүүн



        БАТБАЙГАЛЬ БЯЛУУ 5

        0 32000
        Сагсанд нэмэх

        БАТБАЙГАЛЬ БЯЛУУ 4

        0 26000
        Сагсанд нэмэх

        БАТБАЙГАЛЬ БЯЛУУ 3

        0 22000
        Сагсанд нэмэх

        Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017: ZAX.mn
        Developed by: miniCMS™ v2